ELFC ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ 

Энэхүү журам нь хэрэглэгч та болон үйлчилгээ үзүүлэгч ЭЛФ ЭДҮКЭЙШН ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр ELFC вэб сайт https://ico.elf.mn болон ELFC-н салбар компаниудаас үзүүлэх үйлчилгээг ашиглах боломжтой. Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө та энэхүү журамд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу. 

 

Та ELFC вэб сайтад бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар энэхүү хэрэглэгчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол ELFC үйлчилгээг хэрэглэхээ зогсоохыг зөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл вэб сайтад байршуулсан компанийн мэдээлэлд хандана уу. Хэрэв танд энэхүү гэрээтэй холбоотой асуулт байвал хэрэглэгчид туслах 77773111 утсанд хандан бидэнтэй холбогдоно уу.

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ELFC нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч та шинэчлэгдсэн нөхцөлийг вэб сайтад нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш ELFC үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хэрэглэгч та энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнөөр Бидэнтэй цахим гэрээ байгуулсанд тооцох бөгөөд энэхүү Үйлчилгээний аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 

 

ЭРХ ОЛГОХ

 

ELFC данс(аккаунт)-ыг ашиглахаар үйлчилгээнд бүртгүүлснээр та энэхүү хэрэглэгчийн гэрээг ELFC тэй байгуулах эрх зүйн бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн хувь хүн, хуулийн этгээд, бусад байгууллагад тооцогдоно. Хэрэв та энэ шаардлагыг хангахгүй байвал та болон таны асран хамгаалагч таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд ELFC нь таны бүртгэлийг цуцлах, та болон таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.

 

ХОРИГЛОХ ЗҮЙЛ

ELFC үйлчилгээнд нэвтэрч, ашигласнаар та худалдааны эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. ELFC нь үйл ажиллагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй. Энэхүү гэрээ нь хэрэглэгчийн оршин сууж буй улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. ELFC нь хориглогдсон хэрэглэгчдийг үйлчилгээнд нэвтрэх, ашиглахыг нь хязгаарлах байр сууриа хатуу хадгална. 

  

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

 

ELFC нь криптографын токен, дижитал токен эсвэл криптовалют гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг арилжааны хэлбэрээр солилцох боломжийг олгодог цахим үйлчилгээний платформоор хангана.

 

ELFC нь вэб сайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно. ELFC вэб сайтад байршуулсан мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах зорилгоор өөрчилж болно. ELFC нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй.

 

ELFC нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Харин байгалийн гэнэтийн хүчин зүйл, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно.

 

ELFC үйлчилгээг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бүх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 

 

ELFC ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

БҮРТГЭЛ

 

Вебсайтыг ашиглахын тулд та https://ico.elf.mn/register хаягаар нэвтэрч ELFC Данс (Аккаунт) шинээр нээж бүртгүүлнэ. Данс нээж бүртгүүлэхийн тулд та өөрийн жинхэнэ нэр, цахим шуудангийн хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй.

 

ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАЛТ

ELFC үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь ELFC платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар, санхүүгийн пирамид болон бусад эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглагдана. Түүнчлэн бид таны хэн болохыг баталгаажуулах, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шууд эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно. 

 

Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, иргэний үнэмлэх (ID).

 

Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв ELFC нь таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг танаас шаардах, холбогдох мэдээллийг шууд устгах, үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна. 

 

Хэрэв таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж тантай холбогдож чадаагүй тохиолдолд ELFC-н үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.

ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ELFC-н платформ дээрх данс (аккаунт)-уудыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашиглаж байвал ELFC тухайн дансыг түр зогсоох, хүчингүй болгох буюу цуцлах эрхтэй. ELFC нь тэдгээр дансуудад хуулийн хариуцлага хүлээхгүй.

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ELFC нь хэрэглэгчдийнхээ итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

 

Та өөрийн ELFC данс болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх цахим шуудангийн хаяг, ELFC данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлдээ дангаар хариуцлага хүлээнэ (үүнд мэдээллээ задруулах, мэдээллээ илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шинэчлэлт гэх мэт хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй).

 

Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:


(a) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны ELFC данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй ELFC-т мэдэгдэнэ.


(b) Та вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гарган авах журам зааврыг чандлан мөрдөнө.


(c) Та вэб сайтад хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.

 

Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг ELFC хариуцахгүй.

 

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

ELFC нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов. 

  

ELFC-Н ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА

 

Хэрэглэгч та ELFC-н үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:

 
  • ELFC-н үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагаж мөрдөх;

  • Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил болон бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;

  • Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх болон энэхүү үйлчилгээний нөхцөл-гэрээ, холбогдох дүрэм журмыг зөрчихгүй байх.

 

Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас ELFC-т учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

ELFC-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр вэб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч нь вэб сайтыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу ELFC-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсвэл шударга бус өрсөлдөөний үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:

 
  • Вэб сайтад саад учруулах төхөөрөмж, програм хангамж ашиглах;

  • Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч сүлжээний тоног төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэх;

  • Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх.

 

ELFC-н үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд ELFC нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр эсвэл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

 
  • Захиалгын хүсэлтийг хааx, саатуулах;

  • Дансыг хөдөлгөөнгүй болгох;

  • Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх;

  • Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх;

  • Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.

 

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн хэрэглэгч дангаар хүлээх бөгөөд ELFC-т учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, ELFC-ийг хохиролгүй байлгана.

 

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсвэл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас ELFC-т хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

ELFC нь өөрийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдэд үйлчилгээний хураамж ногдуулах эрхтэй. Үйлчилгээний хураамжийг тогтоохдоо T ELFC нь өөрийн эрхийн хүрээнд дангаар шийдвэрлэнэ.

 

ХАРИУЦЛАГА

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ELFC нь тухайн нөхцөл байдал нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй. T ELFC нь токен (token)-той холбоотой мэдээллийг олж авах, токентой холбоотой захиалгыг хийх талбар юм. Та T ELFC н үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, гүйлгээний мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзэхийг зөвлөж байна. 

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

ELFC нь дараах тохиолдолд хэрэглэгч танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

 
  • Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус алдагдал;

  • ELFC-н үйлчилгээг ашиглах эсвэл ашиглахгүй байх;

  • Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсвэл мэдээллийг өөрчлөх;

  • ELFC-н үйлчилгээг буруу ташаа ойлгох;

  • ELFC-т шууд хамааралгүй, ELFC-н үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал.

 

Ямар ч тохиолдолд ELFC нь сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч-талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд  хариуцлага хүлээхгүй.  

 

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд ELFC, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

НӨХӨН ТӨЛБӨР

Та энэхүү гэрээг  байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг (үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана) арилгах үүрэг хүлээх бөгөөд ELFC, түүний салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид, тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь та ELFC-н үйлчилгээг ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна.

     

ЗАРЛАЛ

Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг вэб сайтын https://elf.mn хэсэгт байршуулна. Хэрэглэгч нь зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд ELFC ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.

 

ГЭРЭЭГ ЦУЦЛАХ

 

Хэрэв аливаа данс (аккаунт) нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаахын эсрэг бодлого (AML Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг түгжих, ELFC-н үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.  

 

ELFC нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд: 

 
  • Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухайн дансны мэдээлэл хамаарах;

  • Дансанд хэвийн бус үйлдлийг илрүүлэх;

  • Дансанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэх;

  • Шүүгчийн захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаалаар.

 

Дараах тохиолдолд ELFC нь энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй байна. Үүнд:

 
  • ELFC нь хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээгээ цуцалсны дараа; 

  • Өөр хүний нэрээр бүртгүүлж ELFC-н хэрэглэгч болохыг шууд болон шууд бусаар дахин оролдох;

  • Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байх;

  • Энэхүү гэрээ (дүрэм журам багтана) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;

  • ELFC нь үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал. 

    

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ 

(Энгийн)

Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс ELFC-т төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 5 өдрийн хугацааг түүнд олгоно. 

 

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ 

(Луйвар/мөнгө угаах/үйлчилгээний нөхцөлийн зөрчил)

Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас дансыг хаах тохиолдолд ELFC нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

 

ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

Хэрэглэгч нь ELFC үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. ELFC үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. ELFC нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчдийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно. 

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ELFC нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг платформдоо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Нууцлалын бодлогын хамгийн сүүлчийн хувилбарыг https://ico.elfcmn/privacy-policy цэснээс тогтмол үзэх боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ

Энэхүү Нөхцөлийг зөрчсөн ELFC-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та ELFC болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарга мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, ELFC болон түүний салбар компаниудыг хохиролгүй байлгахыг зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу ELFC нь өөрийн вэб сайт дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. ELFC нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.

 

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүргэх хохиролд (мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана) ямар ч тохиолдолд ELFC, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

  

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

 

ELFC нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

 

САНАЛ, ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал 

  • +976-77773111  - лавлах утас

  • info@elf.mn  - имейл хаягаар холбогдоно уу. 

Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.