ELFC НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь ЭЛФ ЭДҮКЭЙШН ХХК (цаашид “ЭЛФ ЭДҮКЭЙШН ХХК” эсхүл “ЭЛФ” гэх) вэб сайтаараа дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хамгаалах тухай баримт бичиг юм. “Бид” болон “бидний” гэх нэр томъёо нь ЭЛФ ЭДҮКЭЙШН ХХК ба түүний салбар компаниудад хамаарна. Бид тодорхой зорилгоор, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэгчдээс хувийн мэдээллийг нь авна. 

 

Хэрэглэгчийн бидэнд илгээсэн аливаа шаардлагатай бус мэдээллийг сайн дураараа өгсөнд тооцно. Хэрэв хэрэглэгч та заавал бөглөх шаардлагатай мэдээллээс бусад мэдээллийг бидэнд ирүүлэхгүй бол үйлчилгээнд нэвтрэх, ашиглах боломжгүй болно. 

 

Вэб сайтыг ашигласнаар таныг уг Нууцлалын бодлогын нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хуульд өөрчлөлт орох, эсвэл хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах бидний практик үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиолдолд ЭЛФ ЭДҮКЭЙШН ХХК нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай мэдэгдлийг вэб сайтад байршуулна. Энэхүү Нууцлалын бодлогод тусгагдаагүй аливаа зорилгоор таны мэдээллийг ашиглахаасаа өмнө бид танаас зөвшөөрөл авах болно. 

  

КОМПАНИЙН ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

 

Хэрэглэгчийг ELFC үйлчилгээнд бүртгүүлэх, ашиглах үед бид дараах мэдээллийг цуглуулах болохыг анхаарна уу.

 

Бүртгүүлэхдээ өгөх мэдээлэл:

 

Хэрэглэгч та ELFC данс (Аккаунт) нээх үед тантай холбоо барих мэдээллийг агуулсан өөрийн хувийн мэдээллийг (цахим шуудангийн хаяг, нэр, нууц үг) бидэнд өгнө.

  

Хэрэглэгчийн нэрийг баталгаажуулах үед бидний цуглуулах мэдээлэл:

 

Мөнгө угаахтай тэмцэх (AML), Харилцагчийг таньж мэдэх (KYC), Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CTF), Сайн засаглалын болон Комплаенсын зэрэг олон улсын стандарт, зохицуулалтуудыг дагаж мөрдөхийн тулд ELFC нь хэрэглэгчдийн албан ёсны бичиг баримтыг цулглуулж авна. 

 

Үйлчилгээг ашиглах үед бидний цуглуулах мэдээлэл:

 

Үйлчилгээний хэрэглээний мэдээлэл

 

Хэрэглэгч нь ELFC платформыг ашиглах явцад нэвтэрч буй өдөр, цаг, төхөөрөмжийн мэдээлэл, үйлдлийн систем, вэб хөтчийн төрөл болон IP хаяг зэрэг хэрэглээний мэдээллийг бид цуглуулна. Уг мэдээллийг ELFC шууд байдлаар, эсвэл гуравдагч этгээдийн үйлчилгээгээр дамжуулж авна. Үйлчилгээний хэрэглээний мэдээлэл нь бидний интерфейс бүх платформын хэрэглэгчдэд хүртээмжтэй байх, гэмт хэргийг мөрдөн шалгахад дэмжлэг болох зэрэг боломжийг бидний системд олгодог.

 

Гүйлгээний мэдээлэл

 

Хэрэглэгчдийн хувийн болон аж ахуйн нэгжийн бүх төрлийн данснаас хадгаламжийн снэпшот, дансны үлдэгдэл, арилжааны түүх, мөнгө татан авалт, захиалга хийх, хуваарилалтын түүх зэрэг гүйлгээний мэдээллийг бид цуглуулна. Уг гүйлгээний мэдээллийг арилжааны сэжигтэй үйлдлийг илрүүлэх, луйвраас сэргийлэх, хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ашиглана.

 

УГ МЭДЭЭЛЛИЙГ ELFC ЯАГААД ЦУГЛУУЛДАГ ВЭ

 

Үйлчилгээ үзүүлэх

 

Бид цуглуулсан мэдээллээ үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийн нэрийг баталгаажуулахад ашиглана. Бид хэрэглэгчийн нэрийг баталгаажуулах, түүнд үйлчилгээгээ хүргэхийн тулд IP хаяг, төхөөрөмжийн күүкид хадгалагдсан өгөгдлийг нь ашиглана. Бид системийн шаардлага, мөн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу хэрэглэгчдийг таних, хэрэглэгчдийн холбоо барих мэдээлэл, арилжаа гүйлгээтэй холбоотой мэдээллийн өгөгдөлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг.

 

Хэрэглэгчдийг хамгаалах

 

Бид цуглуулсан мэдээллээ платформ, хэрэглэгчдийн данс (аккаунт) болон архивын аюулгүй байдлыг хангахад ашиглана. Бид спам, фишинг, тархалтын үйлчилгээг зогсоох (DDoS) халдлага зэрэг автомат дайралтаас хамгаалахын тулд IP хаяг болон күүки өгөгдлийг ашиглана. 

 

Сэжигтэй үйлдлийг эрт илрүүлэх, залилан, луйвар, санхүүгийн хохирлоос сэргийлэх зорилгоор арилжааны үйл ажиллагаанд бид хяналт тавина.

 

Хууль, эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөх

 

Хууль, дүрэм, засгийн газрын хүсэлт, хэрэглэгчдийн үүсгэсэн асуулгыг дагаж мөрдөн ELFC цуглуулсан мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж хадгална. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсанаас бусад тохиолдолд бид хуулийн багийн дүгнэлтгүйгээр, эсвэл хэрэглэгчээс урьдчилж зөвшөөрөл авахгүйгээр аливаа хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байна.  

 

Вэб сайтын гүйцэтгэлийг шинжлэх

 

Бидний үйлчилгээг хэрхэн ашиглаж байгааг хянахын тулд бид мэдээллийг идэвхтэй шалгаж, дүн шинжилгээ хийдэг. Үйл ажиллагааны баг энэхүү хянан шалгах ажлыг удирдан явуулж, платформын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчидтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэдэг. 

 

Бид өөрсдийн системийн үйл ажиллагааны мэдээлэл болон хэрэглэгчидтэй харилцах харилцааг байнга хянаж, тулгарсан асуудлыг нэн даруй зохицуулж шийдвэрлэхийн төлөө ажилладаг. 

 

Та бүхэнтэй харилцах

 

Вэб сайтад нэвтрэх, гүйлгээ хийх болон аюулгүй байдлын талаарх мэдээллийг тухай бүр хэрэглэгчдэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэхийн тулд хэрэглэгчидтэй шууд харилцах зорилгоор цахим шуудангийн хаяг гэх зэрэг цуглуулсан хувийн мэдээллийг бид ашиглана. Харилцах бүртээ таны хувийн мэдээллийг бид боловсруулж, баталгаажуулахгүйгээр таны хүсэлт, асуултад хариу илгээх боломжгүй юм. Бид бүх шууд харилцаа холбооны нууцыг хадгалж, дотооддоо хянаж шалгах болно. 

 

Үйлчилгээний нөхцөл болон бусад нөхцөлийг дагаж мөрдүүлэх

 

Бидний болон хэрэглэгчдийн зүгээс Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн аливаа хориотой, хууль бус үйлдлээс байнга сэргийлж, үүнд хяналт тавьж, таслан зогсоох нь маш чухал юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд бид гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлүүдийг сайтар хэрэгжүүлж, Үйлчилгээний нөхцөлийн зөрчлүүдийг хянаж ажиллана. ELFC нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл хийсэн аливаа хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй болно. 

 

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ELFC ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ

 

ELFC нь таны мэдээлэл алдагдах, зүй бусаар ашиглагдах, өөрчлөгдөх зэргээс сэргийлж хэд хэдэн аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах бидний арга хэрэгслүүдэд дараах технологиуд багтах бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд: PCI сканер, SSL (Secured Sockets Layered) шифрлэх технологи, нууц нэр хэрэглэх, дотоод өгөгдлийн хандалтын хязгаарлалт, барилга байгууламж болон файлын санд биеэр нэвтрэхэд хатуу хяналт тавих зэргийг багтаадаг.

 

Интернэтээр буюу цахим орчноор өгөгдөл мэдээллийг дамжуулах нь 100% баталгаатай байж чадахгүй. Иймд, хэрэглэгч та өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

 

Хэрэглэгч та хэн нэгэнд хувийн мэдээлэл, данс болон нэвтрэх нууц үгээ алдсан гэж сэжиглэсэн үедээ өөрийн дансыг түгжиж, ELFC хэрэглэгчийн үйлчилгээнд хандана уу.

 

ХОЛБОО БАРИХ

 

Бид бүх хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажиллаж, үйлчилгээгээ үзүүлэхийг зорьдог. Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуудал, тайлбар, мөн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт байвал та манай вэб сайт дээрх 

  • +976-77773111  - лавлах утас

  • info@elf.mn  - имэйл хаягаар холбогдоно уу. 

Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.